Автохими ХХК - Hosted By

0

Автохими ХХК - Hosted By

0
Сэтгэгдэл бичих Үзсэн 133

Автохими ХХК нь Герман улсын “Bluechem” брэндийн технологийн дагуу европ стандартын хөргөлтийн шингэн (антифриз) үйлдвэрлэхийн зэрэгцээ “Bluechem”, “Protec” зэрэг брэндийг эзэмшигч ХБНГУ-ын “BluechemGroup”-ын PROTEC, CTP компанитай лицензийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг билээ.

30 жилийн түүхтэй CTP GmbH концерн нь олон улсын чанарын удирдлагын ISO 9001-2000 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнээ дэлхийн 70 гаруй оронд экспортолдог юм.

Тус компанийн үйлдвэрлэдэг автохим, авто арчилгаа,  тос тосолгооны бүтээгдэхүүн нь Герман улсад тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд  дэлхийн зах зээлд өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Эдгээр бүтээгдэхүүнийг тус компани германы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажилласны үндсэн дээр бүтээж, байгаль цаг уурын онцгой нөхцөлд болон өөрийн эрдэм шинжилгээний баазад туршин баталгаажуулдаг юм.

Эдгээрээс бид түлш, тосолгоо, хөргөлтийн системийг цэвэрлэж, хамгаалдаг бүтээгдэхүүнийг энэ удаа онцлон танилцуулахыг зорьж байна.

Байгаль цаг уурын нөлөөлөл, физик, химийн үйлчлэлээс болж эд ангиудын системд бохирдол үүссэнээс гардаг гэмтэл доголдлуудыг оношилж, засахад маш хүндрэлтэй байдаг. Учир нь эдгээр доголдлыг компьютер диагностикаар оношлох боломжгүй байдаг тул таамаг онош тавьж эвдрээгүй эд ангийг солих, задалж засах гэж оролдсоноор бусад эд ангиудыг гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд үүнд асар их цаг хугацаа, хөрөнгө үр дүнгүй зарах нь туйлын түгээмэл байдаг билээ.

Тэгвэл энэ хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдэх зорилгоор PRO TEC компани нано технологи, дээд молекулын онолд тулгуурлан системийн бохирдлыг арилгах, хамгаалах, үүсч бий болсон доголдлыг засах зориулалт бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм.

Дэлхийд тэргүүлэгч компанийн автомашин, механизмд техникийн үйлчилгээ хийх энэхүү цоо шинэ концепцийг бид монголын зах зээлд нэвтрүүлэх, автомашины үйлчилгээний мэргэжилтнүүд болон энгийн хэрэглэгчдийг шинэ шийдэл, шинэ урам зоригоор хангах нь бидний чин эрмэлзлэл билээ.

47.917686

Amenities

  • Авто сервис
    • Агрегат засвар

Tags

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Your email is safe with us.

Book a Reservation:

Persons:

Байршил / Холбоо барих:

Weather in City :

Hosted by :

Ажлын цаг :

Now Closed UTC + 9

Get in Touch :

Claim listing: Автохими ХХК

Reply to Message

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password