
Авто машин даатгал
Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж Ulaanbaatar
Favorite
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал:
Даатгалын зүйл:
- Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол.
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол.
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Даатгалын үнэлгээ:
- Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
Даатгалын хураамжийн хэмжээ
- Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.
Тээврийн хэрэгслийн даатгал:
Тээврийн хэрэгслийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?
- Тээврийн хэрэгсэл эзэмшдэг жолооч бүр даатгуулах боломжтой.
Авто тээврийн хэрэгслийн даатгалд ямар төрлийн тээврийн хэрэгсэл даатгуулж болох вэ?
- B, C, Д ангиллын тээврийн хэрэгсэл
- Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол
Даатгалын үнэлгээ
- Авто тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагч, даатгагч харилцан тохиролцоно.
Address
Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Phone: 7720 0089
