
Манай компани 1998 оноос автомашины суудлын бүрээс үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлэсэн. Суудлын бүрээсийг өнгө, материалын өргөн сонголт, шинэ, шилдэг загвартайгаар тухайн суудлын хэлбэрт нь тохируулан оёхоос гадна захиалгаар хэрэглэгчийн хүссэн лого, үг, дүрслэл зургийг нэмж оёж үйлчилдэг. Зиг Заг Фэйшн компани Монголын автомашины суудлын бүрээсний зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг тэргүүлэгч компани бөгөөд бид үйл ажиллагаагаа эхэлсэн үеэс бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр сайжруулж, хэрэглэгчидийнхээ хүсэл сонирхолд бүрэн нийцсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
Бүтээгдэхүүн
• Автомашины суудлын бүрээс
• Автомашины гадна бүтээлэг
• Нөөц дугуйн бүрээс
• Сандлын бүрээс
• Ажлын хувцасны үйлдвэрлэл
Үйлчилгээ
• Бүх төрлийн суудлын бүрээсний угаалга цэвэрлэгээ
• Хатгамал оёдол /лого, үг, дүрс тэмдэг/
• Төрөл бүрийн захиалгат оёдол