
Авто машин даатгал
Хаяг: 13-р хорооллын автобусны буудлын урд Бизнес плаза-2 төв Ulaanbaatar
Favorite
Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.
Мөн та тус даатгалд зохих ёсоор даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.
ХЭН ЗААВАЛ ДААТГУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
- Мэргэшсэн болон С, D ангиллын жолооч нар
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Бусдын амь насанд учруулсан хохирол
- Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
- Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн алдаа
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:
- Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл
/Иргэн бол иргэний үнэмлэх, Байгууллага бол байгууллагын гэрчилгээний хуулбар/ - Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
ДААТГАЛЫН ХУГАЦАА ЯМАР БАЙХ ВЭ?
1 жил
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
Авто тээврийн хэрэгслийн даатгал:
Таны автотээврийн хэрэгслийг гэнэтийн аливаа эрсдэлээс хамгаалах зорилго бүхий иж бүрэн даатгал юм.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Бүх ангиллын автотээврийн хэрэгсэл
- Нэмэлт тоноглол
ЯМАР ЭРСДЭЛҮҮДЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
Таны машиныг доорх төрлийн эрсдэлүүдээс хамгаална.
- Байгалийн хүчний үйлчлэл
- Хөдөлгөөний үеийн осол
- Хөдөлгөөний бус үеийн осол
- Сантехникийн эрсдэл
- Гал, дэлбэрэлт
- Хулгай, дээрэм
- Жолоочийн гэнэтийн осол
Address
Хаяг: 13-р хорооллын автобусны буудлын урд Бизнес плаза-2 төв
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Phone: 11-453144
