
Ниссан засвар үйлчилгээний хэлтэс нь 50 гаруй инженер, техникийн ажилчидтай ба Японы сүүлийн үеийн компьютер оношлогоо, тэнхлэг тохиргооны аппарат, олон улсын стандартыг хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хамт олон Ниссан, Инфинити брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хийж үзүүлэх ба түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх болно.
Манай инженер, механикуудийн 90% нь мэргэжлийн бакалавр, магистр зэрэгтэй төдийгүй Ниссан Мотор компаниас зохион байгуулдаг шаталсан сургалтуудад байнга хамрагдаж, шинээр үйлдвэрлэгдэж буй Ниссан автомашиныг засварлах бүх талын мэдээллийг цаг тухайд нь авч байдаг.
Бид хамгийн сүүлийн загварын тэнхлэг тохиргооны багаж, компьютер оношлогоо, бүх төрлийн засварын гар багаж, 11 өргөгч, нэг тэнхлэг тохиргооны өргөгч бүхий суурин төхөөрөмжтэй.
Манай засварын төв нь Ниссан автомашин засварлах тусгай технологийн заавраар бүрэн хангагдсанаараа онцлогтой юм. Мөн Ниссан Мотор компаниас мэргэжлийн зөвлөгөө өгч үйл ажиллагааны стандартад тохирсон үйлчилгээг Монголын зах зээлд түгээхээр тогтмол холбоотой хамтран ажилладаг.
Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж, чанартай, найдвартай засвар үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэхийг зорин ажилладаг.
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
