
Авто машин даатгал
Хаяг: СБД, Бага тойруу 37-б, Монре Даатгалын байр Ulaanbaatar
Favorite
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал:
Даатгалын зүйл
Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.
Даатгалын эрсдэл
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Нөхөн төлбөр
Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
Тээврийн хэрэгслийн даатгал:
Даатгалын үнэлгээ, хураамж
- Даатгалын үнэлгээг тогтоохдоо автотээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
- Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувь нь таны сонгосон багц эрсдэлээс хамаарч 0,8-2,5%-ийн хооронд байна.
- Нөхөн төлбөр
- Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
- Нөхөн төлбөрийг хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээ болон зах зээлийн үнийг харьцуулсан хувиар тооцно.
- Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол үүссэн тохиолдолд хохирол бүрийн 20%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.
Address
Хаяг: СБД, Бага тойруу 37-б, Монре Даатгалын байр
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
Phone: 77009000, 7779000
