
“МСМ Групп” ХХК-ийн Автомотивын салбар нь 1997 онд байгуулагдсан бөгөөд Дэлхийн нэр хүнд бүхий томоохон брэндүүд болох Mercedes-Benz, Chrysler, Jeep, Dodge брэндийн суудлын автомашин, Mercedes-Benz, Mitsubishi брэндийн автобус болон ачааны автомашины борлуулалт, засвар үйлчилгээг олон улсын стандарт хангасан үзүүлэнгийн танхим /showroom/, автомашины засварын төвтэйгээр үйл ажиллагаагаа 16 дахь жилдээ тасралтгүйгээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж буй арвин их туршлагатай мэргэшсэн хамт олон юм. Эрхэм зорилгынхоо хүрээнд бид худалдан авагч бүрийн хүндлэлийг хүлээсэн түнш байхын зэрэгцээ үйлчилгээний чанарыг үргэлж сайжруулан хөгжүүлж, шилдгийг эрхэмлэгчдэд шилдэгийг зориулахын төлөө ажилладаг.
Борлуулалтын дараах үйлчилгээ ба Засвар үйлчилгээний алба нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүн зорилгоо болгон ажиллаж, үйлчлүүлэгч, харилцагч нарт автомашины засвар үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн олон улсын жишиг стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжлийн засварын ажилтнууд нь олон улсын сургалтанд тогтмол хамрагддаг нь бидний давуу тал юм. Засвар үйлчилгээндээ бид зөвхөн үйлдвэрийн баталгаатай, чанартай сэлбэг, хэрэгслүүдийг ашигладагаараа онцлогтой.
Түүнчлэн MSM компани нь Германы номер нэг Webasto хөдөлгүүр халаагчийн Монгол дахь албан ёсны дистрибютороор ажилладаг.
106.6949823
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
