
Favorite
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал:
ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
- Мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч бүр тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолоочийн даатгалд заавал хамрагдана.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирол
- Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол
Даатгалын суурь хураамжид үндэслэн:
- Тухайн тээврийн хэрэгслийн харьяалал
- Моторын багтаамж
- Моторын багтаамж
- Даац
- Чиргүүл
- Эзэмшигчийн нас
- Жолоодогчийн жолооны туршлага зэрэг үзүүлэлтүүдэд харгалзах итгэлцүүрүүдийг тооцсоноор таны төлөх Даатгалын хураамж тооцоологдоно.
НӨХӨН ТӨЛБӨР
- Даатгуулагч гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд зэрэг хохирол учруулсан тохиолдолд хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
- Даатгагч бусдын эрүүл мэндтэй холбоотой хохирлын нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор, эд хөрөнгө холбоотой хохирлын нөхөн төлбөрийг 1 сарын дотор хуулийн дагуу хохирогчид олгоно.
- Хэрэв даатгуулагч хариуцлагын даатгалын үнэлгээгээ албан журмын даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээнээс өндөр тогтоож даатгуулах хүсэлтэй байгаа бол сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалд нэмж хамрагдах боломжтой.
Тээврийн хэрэгслийн даатгал:
Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэлд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирахад гарсан хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ юм.
ДААТГАГДАХ ЭРСДЛҮҮД
Бид таны автотээврийн хэрэгслийг дараах эрсдлүүдээс хамгаална. Та өөрийн сонголтоор дараах 5 төрлийн хамгаалалтаас сонгон даатгуулах боломжтой.Номин Юнайтед, Хан-Уул дүүрэг