
“Номин Трэйдинг” ХХК-ийн “Номин Моторс” салбар нь анх 2003 онд “Номин Холдинг” компанийн салбар болон байгуулагдсан ба дэлхийн автомашины тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2008 оноос ажиллаж эхэлсэн. Монголын шатахууны төрөл, эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан хүнд даацын Pick-up-аас эхлээд Sonic, Captiva, Traverse, Trailblazer , Colorado, Silverado, Tahoe, Suburban, Camaro зэрэг 9-н загварын автомашныг захиалгаар импортлон борлуулж байна.Түүнчлэн “Номин Моторс” нь автомашиндаа 2-3 жил буюу 40,000- 60,000 км-ийн үйлдвэрлэгчийн баталгааг олгож, мэргэжлийн засварчид, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэг дор 8-10 автомашин хүлээн авах хүчин чадалтай агрегат болон кузов засварын хэсэгтээ “Женерал Моторс”- ын бүх төрлийн автомашиныг чанарын өндөр төвшинд засварлах үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна “Номин Моторс” нь Солонгосын дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nexen Tire, АНУ-ын Dick Cepek брэндийн дугуй, БНХАУ-ын KIPOR, FIRMAN брэндийн цахилгаан үүсгүүр,Тайван улсад үйлдвэрлэсэн JTC брэндийн багаж, Senke брэндийн мотоцикл, Nakto брэндийн цахилгаан дугуй гэх мэтчилэн дэлхийн шилдэг брэндүүдийг эх орондоо нэвтрүүлж байна.
Үйл ажиллагааны чиглэлүүд:
– Chevrolet-н албан ёсны төлөөлөгч
– HUMMER сервис
– Лимузин үйлчилгээ
– GM –н бүх төрлийн машины сэлбэг захиалга, баталгаат засвар
– Авто будаг
– Кузов засвар
47.8932763
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
