
“Стандарт Тайр” ХХК нь 2013 оноос эхлэн Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд автомашины дугуй, обуд худалдаа, дугуй засварын мэргэшсэн үйлчилгээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь дэлхийн тэргүүлэгч автомашины дугуй үйлдэрлэгч Япон улсын BRIDGESTONE, YOKOHAMA, FALKEN Солонгосын KUMHO, АНУ-ын BFGOODRICH, MICHELIN, TOYO зэрэг брендын дугуйг хэмжээ, хээний өргөн сонголттойгоор албан ёсны эрхтэйгээр өөрийн дэлгүүрүүдэд худалдаалж байна. Мөн манай салбаруудаар Diastone дотуур хаймар, Panasonic аккумулятор, Autolite свеча, Hamaton брендийн хий мэдрэгч хошуу зэрэг бараа бүтээгдэхүүнүүдыг борлуулаж байна.
Сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ өсөхийн зэрэгцээ манай улсад импортоор орж ирж буй автомашинуудын сэлбэг, засвар үйлчилгээний стандарт илүү өндөр түвшинд шаардагдаж байна. Автомашины дугуй болон түүний засвар үйлчилгээ ч ялгаагүй шинчлэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгцээ бий болсон.
“Стандарт Тайр” ХХК нь дэлхийн шилдэг брендүүдын дугуйг өөрийн салбар дэлгүүрүүдэд нэг доор, хамгийн өргөн сонголттойгоор зах зээлийн үнээс хямд үнээр, мэргэжилийн өндөр түвшиний засвар үйлчилгээтэй худалдан авагч, харилцагч та бүхэндээ хүргэхийн зорьж байна.
Нарны зам, Моннис моторсын урд Стандарт дугуй худалдаа
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
