
“Хьюндай Моторс Монгол” ХХК нь харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд өөрийн бие даасан авто засвар, үйлчилгээний төв болох “Хьюндай Киа сервис”-ийг байгуулан өдгөө 4 дэх жилийн нүүрийг үзэн ажиллаж байгаа билээ. Энэхүү засварын төв нь хамгийн сүүлийн үеийн Powerrex-н төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд “Хьюндай” болон “Киа” брэндийн автомашиныг засаж янзлах зориулалттай стандартын шаардлага хангасан жишиг засварын төв юм. “Hyundai” болон “Kia” брэндийн автомашинууд болон бусад бүх төрлийн(суудлын ба том оврын) автомашинд техникийн үзлэг оношлогоо засвар үйлчилгээг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна хотын алслагдсан дүүрэг, бусад томоохон суурин газар, аймгийн төвд дуудлагаар явуулын засвар үйлчилгээний баг очиж үйлчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хьюндай Киа сервис” төв нь “Киа моторс монгол”, “Хьюндай моторс монгол” компаниар дамжин зах зээл дээр гарсан автомашинуудын баталгаат засвар үйлчилгээг цаг хугацаанд нь үйлчилгээний үнэ төлбөргүйгээр, түргэн шуурхай техникийн үйлчилгээг үзүүлэх, гарсан эвдрэлийг богино хугацаанд оношилж, засварладагаараа хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч буй юм.
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
