
Хэт компани нь 1997 онд Тоёотагийн TCSS (Toyota Cooperative Service station) эрх авснаар Тоёотагийн бизнесийг Монгол улсад албан ёсоор явуулж эхэлсэн. Улмаар 1998 онд TASS (Toyota Authorized Service station) буюу Монгол улс дахь Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвөөр сонгогдон одоог хүртэл амжилттай ажиллаж байна.
Засвар үйлчилгээний хэлтэс нь 45 инженер техникийн ажилтан албан хаагчид, Япон болон Герман улсын хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдон засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.
Манай хамт олон TOYOTA, LEXUS брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг TOYOTA-ийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан инженерүүд болон засварын гарын авлага ном сурах бичгийн дагуу TOYOTA-ийн стандартыг хангасан чанартай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх болно.
70171010, 99102010
Address
Ulaanbaatar
Mongolia
Mongolia
