“Ганмөнгөн авто сургууль”
📣Ганмөнгөн авто сургууль нь “Та бүхэнд зориулан жолоочийн онлайн&танхим сургалтандаа суралцахыг санал болгож байна”
📣Бид жолоочийн сургалтаараа 10-жилийн дотор чадварлаг олон олон зуун жолооч бэлтгэн гарсан чадварлаг хамт олон таныг хүлээж байна.
📣Онлайн сургалтаараа ТА гэр, ажил, сургууль хаанаас хамаагүй хичээлээ үзэж онлайн сургалтын програм дээр дадлага дасгал ажлаа хийж цагийг хэмнэн суралцах боломжийг олгож байна.
Тус сургалтаар:
✅ Жолооны сургалтын бүх төрлийн ангиллаар суралцах боломжтой
✅ Та бүхэн автомат болон механик 🚘 машиныг сонгон суралцах боломжтой.
✅ Суралцагчдыг ном болон дагалдах📕 материалаар үнэ төлбөргүй хангана.
Жолооч болох орчин үед их амархан болсон. Та хүссэн газраа, хүссэн үедээ жолооны сургалтад хамрагдах боломжтой. Гэхдээ сүүлийн үед жолооны курсуудын чанар муудаж, хангалттай чадвартай жолооч бэлтгэж чадахгүй байгаа нь маргашгүй үнэн билээ. Магадгүй та ч бас тэднийг нэг байж мэдэх юм. Бид өнөөдөр та бүхэндээ чадварлаг жолооч болохын тулд заавал сурах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.
1. Осол гарсан тохиолдолд хэрхэн биеэ авч явах вэ?
Мэдээж ямар ч осол гаргалгүй олон жилийн турш машин барина гэдэг бүтэшгүй зүйл мэт санагдана. Тиймээс та том ч бай, жижиг ч бай осол аваар гаргавал аль болох тайван байх хэрэгтэй төдийгүй сандарч хэрхэвч болохгүй. Тухайн нөхцөлд өөрийн ухаантай байж, жолооны хүрдээ сайтар атгах хэрэгтэйг хэрхэвч бүү мартаарай. Мөн үүнтэй холбоотой, жолоочийн сэтгэл зүйн хичээлд хамрагдаж, ном сонин унших хэрэгтэй.
2. Зүүн хөлөөрөө тормоз гишгэх
Зүүн хөлөөрөө тормоз гишгэж сурахын тулд нэлээд их хичээллэх шаардлагатай. Ихэнхдээ мэргэжлийн уралдааны тамирчид энэ аргыг ашигладаг ч яаралтай үед танд ч гэсэн хэрэг болно. Энэ аргыг ашигласнаар та маш хурдан эргэлт хийж чадах бөгөөд машин халтирах үед удирдлагаа алдахгүй байх боломжтой.
3Урсгалын хурдаар явах
Үүнийг жолооны дүрмийн хичээл дээр зааж өгдөг. Харамсалтай нь бүх жолооч нар дүрмээ баримтладаггүй. Урсгалын хурднаас үл хамааран хурдан эсвэл удаан явах нь осол гарах нөхцлүүдийн нэг болдог. Тиймээс хурдаа тохируулан явах хэрэгтэй.
4. Жолооны хүрдийг зөв барих
Олон жилийн турш жолооны багш нар жолооны хүрдийг 10:00 болон 14:00 гэсэн цагийн зүүний дагуу барихыг зөвлөдөг байсан. Харин сүүлийн үед 9:00 болон 15:00 эсвэл 8:00 болон 16:00 гэсэн хэлбэрээр барих хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж. Учир нь энэ тохиолдолд та замын хөдөлгөөнд оролцож байхдаа хурдаа хянах боломжтой бөгөөд таны гар чилэх нь бага байх болно.
5. Эргэх үедээ болгоомжтой байх
Хурд хэтрүүлэн явж байх үед урд дугуйны авцуулах холбоо муудсанаар та замаас гарах аюултай. Харин халтираатай үед хойд дугуйн авцуулах холбоо алдагдаж та мөн л замаас гарах болно. Тиймээс халтираатай замаар явж байхдаа хурдаа тааруулан явах хэрэгтэй. Харин халтирсан, замаас гарч байгаа тохиолдолд огцом тормоз гишгэж хаазаа авахаас болгоомжлоорой.
6. Зогсоолд зөв байрлуулах
Хэрвээ та параллель буюу 45 градусын зогсоолд машинаа тавиад сурчихвал бусад зогсоол танд тийм ч хэцүү санагдахгүй. Үүнээс гадна та хойшоо ухрахдаа өөртөө илүү итгэлтэй байх болно. 45 градус эргэхэд таны зүүн толь, арын машины баруун гэрэлтэй параллель байх ёстой.
7. Эргэхэд гар тормоз ашиглаарай
Энэ аргаар тормозлож сурахын тулд та нэлээд дадлага хийх шаардлагатай болно. Яаралтай нөхцөлд, эсвэл өвөл хурдан эргэхэд туслана. Дугуйн элэгдлээс хамгаалж, хуурай зам дээр энэ аргыг ашиглах хэрэггүй.
8. Хөлийн үзүүр болон өсгий гэсэн аргыг хэрэглэх
Хөлийн үзүүр болон өсгий гэсэн дүрмийг баримталснаар та хэт хурдан явах боломжгүй болно. Энэ нь араа шилжих явцыг удаашруулдаг бөгөөд хойд дугуйн эргэлтийг удаашруулж, эргэлт хийхэд хялбар болгодог.
9. Толио зөв тааруулах
Автомашины толийг тааруулахдаа дараах алхмуудыг мэдэх шаардлагатай. Үүнд:
- Жолоочийн толинд таны машины хойд хэсгийн 14 хэсэг л харагдах ёстой.
- Хажуугийн толинд жолоочийн болон зорчигчийн толинд аль алинд нь машины мөн л 14 хэсэг харагдана.
- Төв толь машины арын шилний тэг голд байрлах хэрэгтэй.