Prius авто засварын газрууд

Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа 1995 онд Токиогийн мотор шоунд анх олон нийтэд танилцуулсан ба дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлсэн байдаг. Приусын анхны загвар нь NHW10 нэртэйгээр 1997 оны 12-р сарын 10-нд худалдаанд гарсан ба эхэн үедээ зөвхөн япон улсад зориулагдсан үйлдвэрлэгдэж байсан боловч цаашдаа энэ загвараа дэлхий дахинд борлуулснаар цахиур хагалсан түүхтэй.

1997 онд анх худалдаанд гараад тухайн жилийнхээ “Японы оны шилдэг машин”, 1998 оны Автомашин судлаачид болон Сэтгүүлчдийн зөвлөгөөний шилдэг машинаар тодрон, Англи улсад 2000 оны 10-р сарын 19-нд худалдаанд гарч эхэлсэн байдаг. Toyota Prius анхны машин нь 123’000 хувь борлуулагдсан. Prius’ энэ үг нь Латинаар ‘анхдагч’ ‘ анхных’ гэсэн утгатай үг юм.

Ингээд та бүхэндээ Hybrid Prius авто засварын газруудын мэдээллийг хүргэж байна.

“Жавхлант Хүлэг” авто сервис

Манай БАЯНБҮРД салбарын НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ дуусхад цөөн хоног үлдлээ.
Aмжаад хамрагдаарай! 

 БҮХ ТӨРЛИЙН МАШИНЫ ЯВАХ ЭД АНГИЙН ОНОШЛОГОО ҮНЭГҮЙ
 ТЭНХЛЭГ ТОХИРГОО – 50%
 КОМПЬЮТЕР ОНОШЛОГОО -50%
 ТОС ТОСЛОГОО -10%
 PRIUS-ын цахилгаан рулийн аппарат шахаж янзлах үйлчилгээг 125,000₮ болгон хямдруулж байна.

Ажлын цаг: Даваа-Ням: 09:30-20:00 цагийн хооронд ажиллана.

“Prius Center”

Байгуулагдсан цагаасаа Toyota Prius автомашины засвар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж тус чиглэлээр мэргэшиж ажиллаж ирсэн ба Hybrid автомашины засвараар дагнасан мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд Toyota Prius машины бүх төрлийн оношлогоог үнэгүй хийж үйлчлэн чанарын өндөр түвшинд ажиллаж өгдөг.

Чанартай засвар үйлчилгээг тогтмол явуулах зорилгоор мэргэжлийн сургуулийн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулан авч ажиллуулдаг. Мэргэжлийн, найрсаг хамт олон цэвэрхэн, тохилог орчинд таны машины бүхий л хэрэгцээ, шаардлагыг хангах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг юм.

Хаяг: БГД, 16 р хороо Туулын-17, “Prius center” төв байр
Харилцах утас: 7011-3800

“Prius Засвар”

Та бүхэндээ хотын төвд байрлалтай Prius засварын газрыг танилцуулж байна. Танд маш найдвартай, хямд үнэтэй, урамшуулалтай үйлчилгээнүүдийг санал болгох ба олон жилийн туршлагатай чадварлаг инжненерүүд оношилж засвар үйлчилгээг хийж үйлчлэх юм. Мөн гэрлийн өнгөлгөөг хотын төвд хамгийн хямдаар өнгөлж, уртасгасан цагаар ажиллаж үйлчилдэг.

Хаяг: Хүнсний 4, Өлзий төвийн ард байрлах “Prius Засвар”
Харилцах утас: 8998-2080, 9959-2661, 8855-7739, 9921-0777

“Мөнххада auto service”

“Мөнххада ХХК” 2011 онд үүсгэн байгуулагдаж 2013 онд Тоёота Мотор Корпорацийн автомашиныг Монгол улсад худалдаалах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг ба Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн компанийн байран дээрээ Тоёотагийн шинэ автомашины худалдаа, Тоёотагийн мэргэшсэн засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээ, Япон улсын Тоёотагийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж буй оригинал сэлбэгийн худалдаа, Кузов засварын үйлчилгээ зэргийг нэг цэгээс үйлчлүүлэгчдийн гар дээр цогцоор нь хүргэдэг байгууллага юм.

Хаяг: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам-901, Мөнххада Тоёота төв
Харилцах утас: 7595-3333, 7595-4444

Хэт моторс”

Хэт компани нь 1997 онд Тоёотагийн TCSS (Toyota Cooperative Service station) эрх аван үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба улмаар 1998 онд TASS (Toyota Authorized Service station) буюу Монгол улс дахь Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвөөр сонгогдон засвар үйлчилгээ явуулж байсан туршлагатай бөгөөд одоо Тоёота автомашины засвар үйлчилгээний төвийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй хамт олон юм.

Засвар үйлчилгээний хэлтэс нь 45 инженер техникийн ажилтан албан хаагчид, Япон болон Герман улсын хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдон засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хамт олон Toyota, Lexus брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг Toyota-ийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан инженерүүд болон засварын гарын авлага ном сурах бичгийн дагуу Toyota-ийн стандартыг хангасан чанартай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх юм.

Хаяг: Улаанбаатар, Гёологийн төв лабораторын чанх урд, “Хэт моторс” засвар үйлчилгээний төв
Харилцах утас: 7017-1010, 9910-2010