PRIUS ЭЛЕКТРОН – ЦАХИЛГААН МАНЛАЙЛАГЧ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Prius бүхэлдээ цахилгаанаас хамааралтай компьютержсэн автомашин гэдгийг бид мэднэ. Prius хоёр цахилгаан мотор-генератор, хоёр төрлийн батарейтай. Батарей нь никель-метал-гидрид болон 12 вольтын уламжлалт литий-ион төрөл.

Олон жижиг батарейнээс бүрддэг никель-метал- гидрид батарейг анх Prius 20-д зориулж бүтээсэн бөгөөд эдгээрийн аль нэг нь муудахад цэнэгээ бусад өндөр хүчдлын батерейндаа сөргөөр нөлөөлдөг.

Инвертер нь олон хүчирхэг транзистороос бүтдэг учир цахилгаан моторын адил маш их халуун ялгаруулдаг. Тиймээс шингэн хөргөлтийн систем энэ эд ангийг хөргөж байдаг. Япончууд, Prius-ийн хайбрид технологийг их найдвартай, ойрхон засвар хийх шаардлагагүй сайн хөдөлгүүр гэдгээр нь бахархдаг билээ. Мөн Prius жинхэнэ эко машин бөгөөд түүний 95%-ийг дахин ашиглах боломжтой.

Тухайлбал, түүнийг үйлдвэрлэж эхэлсэнтэй зэрэгцэн Японд ашигласан батарей цуглуулах сүлжээ цэг байгуулж, тэдгээрийг дахин боловсруулж ашиглаж байна. Prius-ийн аль ч загварт цахилгаан эд анги муудах, шатаж эвдрэх тохиолдол гарна. Ялангуяа манайд он хөгшин Prius орж ирэх нь элбэг. Гэтэл хайбрид машины хувьд цахилгаан хамгийн чухал төдийгүй нэг нь эвдрэхэд бусад эд анги нь дагаад гэмтэх нөлөөтэй.

Тиймээс цахилгаантай холбоотой аливаа эвдрэл гэмтэл илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн газар оношлуулаарай.

Та дараах хэдэн зөвлөгөөг дагавал Prius-ээ цахилгааны эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой.

  1. Prius худалдан авахдаа өндөр хүчдлийн батарейг нь сайн шалгах хэрэгтэй. Энэ эд анги 10 жилийн настай хэдий ч манайд бараг солих дөхсөн үедээ орж ирдэг тул батерейн цэнэгийг блок тус бүрээр нь шалгавал илүү сайн.
  2. Prius-ийн капут дотор зүүн урд хэсэгт гал хамгаалагчийн блок, инвертер байрладаг. Харин хойно багажинд батарей, цахилгаан блок хөргөөх сэнс байрладаг. Энэ сэнс эвдэрвэл батарей хэт халж хянах самбарт Check Engine гэрэл асна.
  3. Хянах самбар дээрх анхааруулах гэрлүүдийг үргэлж анхаарна уу. Prius компьютержсон ухаалаг машин тул эвдрэл гэмтлээ анхааруулах гэрлээр илэрхийлдэг. Жн: ABS, анхааруулах улаан гурвалжин болон бусад гэрэл ассан даруйд мэргэжлийн газар оношлуулаарай.
  4. Хөргөлтийн шингэний хэмжээг байнга хянаж занш. Кондишн муу ажиллах, паар муу үлээх нь хөргөлтийн шингэнээс хамаардаг тул шалгаж үзээд дундарсан байвал нэмчих. Тун удалгүй паар халуунаар үлээгээд эхэлнэ.
  5. Батарейгаа хайрла. Ялангуяа хөдөө гадаа явахдаа өндөрлөг газраас буухдаа “В” горимыг ашиглаарай. Ингэвэл батарейгаа ч, тоормосны системээ ч хамгаална. Мөн хөдөлгүүр унтраатай үед хөгжим сонсох, паар үлээлгэх гэх зэргээр цахилгаан хэрэгслээ ажиллуулаад байвал 12Вольтын жижиг аккумулятор цэнэгээ хурдан алдана.
  6. Хөргөлтийн системд зориулалтын шингэн хийнэ үү. Prius-н хөргөлтийн системийн компрессор нь 300Вольтын хүчин чадалтай цахилгаан мотортой холбоотой бөгөөд мотор нь батарейнээс тэжээлээ авдаг. Тиймээс хөргөлтийн системийн шингэн нь цахилгаан үл дамжуулах шинж чанартай тусгай агууламжтай байдаг.
  7. Prius-ээр гүн шавар, гүн ус туулах, усанд удаан зогсох нь хориотой. Үүний улмаас цахилгаан систем, төхөөрөмж гэмтэж улмаар шатах эрсдэлтэй. Загвараасаа үл хамаараад 10-аас дээш настай Prius-н уснаас хамгаалах жийрэг муудаж хатуурсан байх нь элбэг.
  8. Автомат асаалтын систем бүхий дохиолол суурилуулах нь сэлбэг эд ангиа урт гартанаас хамгаалахаас гадна өвөл машиндаа суухаас өмнө халааж, зун кондишнээ ажиллуулж сэрүүн тухтай машинд суух боломж олгоно.