TOYOTA SAI | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Мотор

1. 2AZ-FE маслын насос эвдэрдэг (Alphard, SAI, RAV4)

2. Ус халдаг. Үүнээс болж мотороо халаадаг

3. Тагны жийргээрээ масло гоождог

4. 2AZ-FE моторын үндсэн блоктой үүн дээр хайбрид систем нэмэгдсэн. SAI мотор бол үндсэндээ шинэчлэгдсэн 2AZ-FXE хөдөлгүүр буюу дээд ангийн хийц өөрчлөгдсөн болохоор резьба шувтардаг асуудал гайгүй болсон. Хайбрид систем дээрээ бол цахилгаан хөргөлтийн шингэний помптой байдаг. Тэгэхээр ус халах шалтгаан бол ерөөсөө хөргөлтийн шингэнээ цаг тухай бүрт нь тогтмол солих, хэмжээгээ шалгах юм. Сүүлийн үеийн орж ирсэн загвар дээр градус бага байдаг. Градус бага машиныг гадаа тавьж хонуулсанаар царцалт үүсээд хөргөлтийн шингэн маань бүрэн эргэлтэнд орж чадахгүй болсноороо хөдөлгүүр халдаг. Үүнээс болоод халалт үүсч цахилгаан помп амархан шатдаг.

Цахилгаан

1. AFS гэрлийн автомат удирдлагын систем гэмтдэг. Энэ нь амортизатор солих үедээ мэдрэгчийн чөмгийг хугалах, утсыг тасдах зэргээс болж анхааруулах гэрэл хянах самбар дээр асаж гэрэл дээш доош тохируулагдахаа болино. Сэргийлэхийн тулд эд ангийг солихдоо анхааралтай байгаарай.

2. Урд их гэрлийн лампыг солихдоо гэрлэн доторх моторыг гэмтээх магадлалтай байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээр солиулж байгаариа.

3. Салоны голын дэлгэцийн нугас гацах, дуу орох зэрэг гэмтэл үүсдэг.

Кроп

SAI-т суурилуулсан кроп нь CVT-ын нэг төрөл PSD (Power-Split Device) дагуул араат механизм дээр бүтээсэн. Уг механизмийн наран арааг генератортай, хөтлөгч буюу дагуул арааг дотоод шаталтат хөдөлгүүртэй, харин титэм арааг цахилгаан мотор болон дугуйтай холбосон байдаг. Улмаар энэ систем хүчний урсгалыг чиглэл бүрт зугуухан хуваарилж эхэлнэ. Үүний ачаар машиныг эхлээд зөвхөн цахилгаан мотороор асааж, хөдлөөд эхлэхэд нь дотоод шаталтын хөдөлгүүр оролцох боломжтой болгосон.

Энэ бүх үйл явцыг хайбрид системийн контроллер удирддаг. SAI-ийн кропт дагуул араат механизм ашигласнаар автомашин хөдөлгөөнд дуу чимээгүй оролцох боломжтой болсон. Хэрэв та анзаарсан бол хурд өсөхийн хэрээр хөдөлгүүрийн дуу чангардаггүй, нэгэн жигд дуутай байдаг нь ийм учиртай. Түүнчлэн уг кроп авсаархан, урт настай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай бат бөх эд ангиас гадна шатахуун зарцуулга болон хорт утаа ялгарлыг эрс багасгах, шатахууныг мэдэгдэхүйц хэмнэхэд хувь нэмрээ оруулдаг.

Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. SAI-ийн кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.

SAI шинээр худалдан авах гэж байвал юуны өмнө хөдөлгүүр, явах анги, цахилгаан системийн бүрэн оношилгоонд оруулахыг зөвлөе. Ялангуяа кропны ажиллагааг компьютерээр нарийн оношилбол далд гэмтлийг илрүүлнэ.

Кропны тосоо хугацаанд нь солиулж хэвшээрэй. Хөдөө гадаа их явдаг бол кропны тосыг 15,000-20,000км тутамд, хотод унадаг бол 25,000км тутамд мэргэжлийн газар солиулах нь ашиглалтын хугацааг уртасгана.

Хүйтэнд үед машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. SAI-ийн кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.

Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. SAI-ийн кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.

SAI-ээр машин чирэх нь хориотой. Учир нь кроп өндөр ачаалалд тэсвэр бага. Хэрэв та зайлшгүй шаардлагаар Prius-ээ чирүүлэх бол 12В аккумулятор болон араагаа салгаад хурдаа 30 км/ц-аас хэтрүүлэлгүй, бас 30 минут тутамд амрааж чирүүлээрэй.

Өвөл гадаа хонуулсан бол асаасан даруйдаа хөдөлгөөн эхлүүлэхийг хориглоно. Хөдөлгүүр халах зуур бээрсэн кроп бас гэсдэг тул хөдөлгүүрээ 2-5 минут халаасаны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.

Хөдөлгүүр кропны хэсгээс элдэв чимээ гарах үед мэргэжлийн газрыг яаралтай зорь. Хэдий чинээ эрт оношилуулж засуулна, төдий чинээ эвдрэл бага гарахыг анхаар.

Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсч болзошгүйг анхаараарай.

Тулгуур эд анги

  • Босоо тэнцүүлэгч болон тэнцүүлэгчийн даравч резин. Хааяа хааяа өндгөн тулгуурын гэмтлүүд орж ирдэг.
  • Хойд тэвшний втулк амархан тасардаг.
  • Өөрөө энгийн машин. Жишээлбэл энэ LX470-ууд дээр гар, доод гар, тусдаа гаруудтай байхад ганцхан буюу доод гар, өнгөн тулгуур, амортизатор болон тэнцүүлэгчтэй.
  • Дээд цахилгаан руллын аппарат буюу хөндлөн аппарат нь руль дотор их дугардаг. Энэ гэхдээ тулгуур эд анги биш.

Түгээмэл асуудаг сэлбэгүүд

  • Урд хойд амортизатор
  • Рулийн уян утас
  • Цахилгаан помп
  • Босоо тэнцүүлэгч