АККУМУЛЯТОРЫН ХЭРЭГЛЭЭ АШИГЛАЛТАНД АНХААРАХ ЗҮЙЛС

“Япон солонгос турк аккумулятор” Манайх бүх төрлийн Япон Солонгос Турк аккумляторыг 1 жилийн баталгаатайгаар худалдаалж байна. Хаяг: Авто плаза 2 төвийн 2 давхарт 19-р павьлион Делкор ХХК Дэлгэрэнгүй Утас: 7740-0295 1. Аккумуляторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг. 2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хуваарилах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл аккумуляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас аккумуляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг. 3. Аккумуляторыг авто машиндаа тохирох ампер/цаг үзүүлэлтээр нь тавих шаардлагатайгаас гадна аккумуляторын бэхэлгээг сайн боож, хөдөлгөөнгүй байлгах ёстой. Аккумуляторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах нь аккумулятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог. 4. Аккумулятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу. Цэнэг муутай аккумулятор битгий хэрэглэ. 5. Аккумуляторын цэнэг хангалтгүй байгаа нь дараах байдлаар илэрнэ. – Стартер эргэхгүй буюу муу эргэх, хөдөлгүүрийг асааж чадахгүй байх, – Урд их гэрэл жирийн үеийнхээс муу асах – Дуут дохионы дуу муу юмуу дуугарахгүй байх, хэрэв дээрх асуудал гарвал холбож асаана. Холбогч утсыг дараах дарааллаар холбоно. ① Цэнэггүй аккумуляторын нэмэх туйлыг холбох аккумуляторынхоо нэмэх туйлтай холбох. ② Холбох аккумуляторын хасах туйлыг цэнэглэх машины аккумуляторын хасах туйлтай холбох юмуу хөдөлгүүрийн металл хэсэг (газардуулгын утас)-тэй холбоно. – Түргэн хугацаанд цэнэглээд хөдөлгүүрийг асаах. Холбосон машины хөдөлгүүрийг асаагаад баг зэрэг хаазалж өгөх хэрэгтэй. 5 орчим минутын дараа цэнэглэх аккумулятор цэнэглэгдэнэ. – Холбогч утсыг анх холбосон дарааллын эсрэгээр салгана. Гэхдээ том машины мотороор хэт хүчилж асаах хэрэггүй. Хүчилж асаасан моторын жийргүүд нь сэтрэх аюултай, мөн хүйтэн дэрээ хөлдүү өтгөрсөн тосноос болж мотор сулрах явдал байдаг.