ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
АСУУЛТ: Статер гэж юу вэ?
ТОЖОО: Моторын тахир голыг эргүүлж асах үндсэн хөдөлгөөнийг үүсгэж өгдөг эд ангийг статер гэдэг. Статер нь цахилгаан моторын хэсэг, эргэх холбоос буюу винтекс араа, соронзон залгуур буюу татах релей гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.
АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?
ТОЖОО: Түлхүүр түлхэхэд статер доторх соронзон залгуур залгагдаж цахилгаан тэжээлийг холбож өгснөөр цэцэг араа маш хурдан эргэж эхэлдэг. Цэцэг араа гэж байгаа маань тахир голыг эргүүлж өгснөөр хөдөлгүүр ажиллаж эхэлдэг байх нь.
АСУУЛТ: Статер эвдэрснийг яаж мэдэх үү?
ТОЖОО: Мотор огт эргэхгүй харин наана нь өөр нэг хий эргэж байгаа чимээ сонсогддог. Аккумулятор суусан үед бас төстэй чимээ сонсогддог тэрэнтэй андуурах тохиолдол байдаг шүү. Хөдөө хээр явж байгаад яах аргагүй статер эвдэрсэн бол хүндхэн төмрөөр статерийн их бие дээр тогшоод үзэх хэрэгтэй.
Ингэсэн дариуд асаж байвал унтраалгүйгээр төв суурин газар бараадаарай. Ингэж тогших нь ганц хоёр удаадаа аминд орох ч санаа амарч болохгүй. Сүүлдээ тогшоод ч асахаа байдаг.
Автомашины статерын ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе
Статер нь соронзонгийн ижил туйлууд түлхэлцэх, эсрэг туулиуд таталцах зарчимд тулгуурлан эргэлдэн ажилладаг.
Сүүлийн үеийн машинууд чиптэй буюу электрон кодоор түлхүүрээ таньж асдаг болсон.
Хэрвээ түлхүүр болон асаалтын системд асуудал гарсан бол статер эргэхгүй байх магадлалтай. Үүнийг шууд статерийн гэмтэл гэж ойлгож болохгүй.
Асахгүй бол статераа солих гэж яарахаас өмнө аккумулятораа шалгаарай.
Аккумуляторын шонгийн бэхэлгээ суларсан бол статер эвдэрсэн үеийнх шиг байх боломжтой.
Мөн свечэ буюу очлуур гэмтэлтэй үед статерийн гэмтэлтэй төстэй нөхцөл байдал үүсдэг.
Хүйтэнд бид авто машинаа асахгүй байна гээд маш удаан стартер дардаг. Гэтэл уг эд анги маань мотор асахад цэцэг араа нь буцдаг горимтой. Харин амралт өгөхгүйгээр дарсаар байвад СТАРТЕР шатаж гэмтэнэ.
Стартерыг 15 сек дараад дараа нь 30 сек амраах горимтой байдаг. Иймд та бүхэн хүйтэнд стартераа хэт их
хүчилж болохгүй шүү.
Эх сурвалж : cardoctormn