Даахь үргээх ёслол

Plus Restaurant and Lounge
💃50-70 хүн хүлээн авах заал
🎤10-20 хүн хүлээн авах чадалтай хүүхдийн хүлээн авалт
👨‍🍳Хүүхдийн хүлээн авалт
🎸Сүүлийн үеийн цэвэр дугааралттай хөгжим
Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7763-7107
————————————————————————————————————

Нэг настай нялхсын үсийг сэвлэг, 3-5 настайнхыг даахь гэж нэрлэдэг бөгөөд эмэгтэй хүүхдийг 2-4 насанд нь даахийг нь үргээгээд гэзэг тавьдаг. Сэвлэг, даахь, гэзэг гэж хэдэн насанд нь нэрлэдгийг мэдэхгүй хүмүүс “Хүүхдийн сэвэг үргээх” хэмээн буруу ярьж бичдэг байх юм.

Хуучин цагт даахь үргээхдээ зулай дээр нь салмай харин хоёр шанааны хойхно талд хөхөл үс үлдээдэг байж. Хоёр хөхлөөс сонжуу үс ургаж эхэлмэгц горж сүлжинэ. Хөхөл үс нь эрчүүдэд тов үс гэгдэн хожим нь “тоног хэмээх онгон” болдог байв. Охин хүүхдийн сонжуу аажмаар өтгөр 14-16 нас хүрмэгц, “тав гэзэг” юмуу “гол үс” тавина. 18-19 нас хүрмэгц “их үс” тавьж тэр бүсгүй гэзэгтэй болдог байна. Гэзгийг голдуу бэргэдээр тавиулдаг. Эрэгтэйн хөхлийг /төрийн хар хүн болох ёстой бол/ олон хүүхэдтэй, түшиг тулгууртай нас тогтсон нэр хүнд бүхий хүнээр  /өдөр судар үзэж/ гэзэг тавиулдаг  байжээ.

                     Даахь үргээх ёслол

-“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэдэг аман хууль манайд байдаг байна

-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай . Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

 

Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гариг: Сарын 30 өдрөөс 14 өдөр эрхэм сайн.

Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан

Шинийн 4. Баян ноён болох сайн.

Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.

Шинийн 8. Нас уртсах сайн.

Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.

Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.

Шинийн 13. Жаргал ирэх сайн.

Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.

Шинийн 15. Өлзийтэй сайн.

Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.

Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.

Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.

Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.

Шинийн 27. Сайны өлзийт өдөр.

Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.

Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.

Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.

Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.

Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шувуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана гэж цээрлэх ч ёс бий. Та мухар сүсэг мэт санаж магадгүй. Тэгвэл тийм биш ээ.

Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас орчин үед ширхэг үсээр нь тэр хүний тухай арвин мэдээлэл авах боломжтой болжээ. Тэр ч байтугай ширхэг үсээр нь хараал жатга хийдэг явдал ч буйг анхаарахад илүүдэх юун.

 

Хүүхдийн даахь үргээхэд тохиромжтой ресторануудын мэдээллийг ЭНД дарж харна уу.