ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу.
Автомашины дугуйн баланс тохиргооны талаар зөвлөгөөний талаар Тожоо жолооч юу өчив?
АСУУЛТ: Дугуйн баланс гэж юу вэ?
ТОЖОО: Блансировка буюу тэнцвэржүүлэгч гэсэн үг. Обуд болон дугуйг үйлдвэрлэхэд аль алийг нь цутгаж хийдэг. Нягт нь 100% жигд тархаж үйлдвэрлэгдэж чаддаггүй. Эргэлтийн үед төвөөс зугтах хүчний үйлчлэлээр нягт ихтэй хэсэг нь дугуйнд савалгаа үүсгэдэг. Үүнийг тэнцвэржүүлж хэвийн болгохыг дугуйн баланс тохиргоо гэж байгаа юм.
АСУУЛТ: Баланс яагаад алдагддаг вэ?
ТОЖОО: Дугуйг обуднаас нь салгаж солих эсвэл нөхөх үед анхны тохиргоо нь алдагдаж угсрагддаг. Бид дугуйг обуданд нь яг хуучин байрлалд нь эргүүлэн угсрах боломжгүй учраас, мөн обудаа цохих зэрэг гадны нөлөөнөөс болж алдагддаг.
АСУУЛТ: Хэрхэн шалгаж болох вэ?
ТОЖОО: Баланс тохироогүй бол 80-100км-т жигд хурдаар явах үед руль чичрэх, машин чичрэх, салгалах шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн нарийн оношилж шалгадаг багаж нь баланс тохиргооны аппарат л байна даа. Гадуур их байдаг болсон байна лээ.
СУРВАЛЖЛАГА
Сайн байна уу? Та дугуйгаа сольсны дараа баланс тохиргоо хийлгэдэг үү?
- Иргэн А: Нэг л удаа хийлгэж байсан. Тэр болгон дугуй засваруудад байдаггүй юм билээ.
- Иргэн Б: Миний обуданд 2 3 ширхэг хар юм байна лээ. Энэ яадаг вэ гээд асуухад блансровк хийгдсэн байна гэж байсан.
- Иргэн Г: Дугуйг эргэж байх үед компьютерт хаана нь савлаж байгаа нь тодорхойлоод тухайн цэгт нь хар тугалга зүүчихдэг юм билээ.
Автомашины дугуйн баланс тохиргооны ач холбогдол болон анхаарах зүйлсийн талаар зөвлөе.
- Дугуйг чөлөөтэй алгуурхан эргүүлэх үед жин нь тэнцвэргүй байвал хүнд хэсэг нь доошилж зогсдог. Үүнийг статик тэнцвэргүй байдал гэдэг бөгөөд босоо чигт савлаж машины явах эд ангид сөргөөр нөлөөлдөг.
- Харин динамик тэнцвэргүй байдал нь хөндлөн чигт савладаг бөгөөд үүнийг зөвхөн блансровик буюу дугуйн тэнцвэр шалгагч дээр л тодорхойлно.
- Баланс тохироогүй автомашины тулгуур эд анги буюу амортизатор, өндгөн тулгуур, тяг, шарнер, цап, эх биед хөдөлгөөн доргилт өгснөөр тэдгээр эд анги эвдрэх шалтгаан болдог.
- Баланс тохиргооны тусгай төхөөрөмж дугуйг эргүүлж үзээд хаана жин нь өөрчлөлттэй байна гэдгийг тодорхойлж тухайн цэгт 5 10 15 20 25 граммын жинтэй тугалган ачаануудыг обуд дээр бэхэлж өгдөг. Ингэснээр дугуйны хүнд, хөнгөн, нягтыг тэнцүүлдэг байна.
- Гэхдээ тодорхой хурданд хүрээд руль чичрэх, тоормослох үед чичиргээ мэдрэгдэх нь ганц дан бланснаас болдоггүйг санах хэрэгтэй.
- Дугуй хавагнасан, рулийн амортизатор болон тяг муудсан, фланц сэнсэрсэн, дугуйн боолт суларсан зэрэг блансаас өөр гэмтэл байх магадлалтай.
Өвөл зуны дугуйгаа солиулах, хагарсан дугуйгаа нөхүүлэх бүртээ бланс тохиргоо хийлгэж байгаарай.
Эх сурвалж : cardoctormn