СЭВЭЭД БАЙВАЛ ЯАХ ВЭ?

Амортизаторын ажиллагаа муудсан, ажиллагаагүй болсноос машин сэвж эхэлдэг. Учир нь гэвэл пүршний сэвэх хөдөлгөөнийг амортизатор дарах үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхгүй болсноор пүрш кузовыг сэвж эхэлдэг. Энэ байдлаар хөдөлгөөнийг удаан үргэлжүүлэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй машины бусад эд ангийг ч гэмтээх үндэслэл болдог.

Тиймээс яаралтай сольж ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлээрэй. Харин сонголт хийхдээ шинэ, чанартай, буух эзэнтэй газрыг сонговол дээр байдаг.

Эх сурвалж : cardoctormn