ФҮҮЛ ТАЙМЫН ТУХАЙ

СУРВАЛЖЛАГА

ЧЕНЖ: Энэ машиныг авбал Full Time-тай учраас ямар ч замд асуудалгүй явна.
ЭРЭГТЭЙ: Ханиа энийг нь авчих уу? Full time-tai гэж байна.
ЭМЭГТЭЙ: Full Time гэхээр юу байдаг юм?

АСУУЛТ: Тэгэхээр автомашины Full time гэж юу вэ?

ТОЖОО: Full time гэдэг байнгын 4 дугуйгаар хөтлөх систем бөгөөд ямар ч үед бүх 4 дугуй зүтгэж байдаг гэсэн үг. Гэхдээ манай жолооч нар Full time-ийг AWD /All wheel Drive/-тай андуураад байдаг талтай. Ялгаа нь гэвэл Full time хүндрүүлэгчтэй байдаг.

АСУУЛТ: Ажиллагааных нь талаар хэлж өгөөч.

ТОЖОО: Full time 4WD нь зөвхөн жийп автомашинд байдаг. Энэ систем нь туулах чадварыг сайжруулахын тулд бүтээгдсэн. Энгийн горим дээрээ нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хуваарилан дугуй тус бүрт хүчний 25% очихоор хуваарилдаг. Харин шавар намаг хэт өгсүүр замд 4 Low горимд шилжүүлэхэд моторын эргэлт хүндэрч эсрэгээрээ хүч нь нэмэгддэг.

АСУУЛТ: Ажиллагааг нь яаж шалгаж мэдэж болох уу?

ТОЖОО: Хурдны хайрцгийн тос, хойд урд редукторын тосоо шалгаж бохирдсон байвал сольж байх хэрэгтэй.

Автомашины Фүүл таймын ажиллагааны явцад анхаарах зүйлс болон хэрхэн ашиглах зөвлөгөөг танд хүргэе.

  • Анзаарсан бол бидний сайн мэдэх Ланд круйзэрийн арааны хажууд 4H, 4L гэсэн тэмдэглэгээ бүхий эргүүлдэг, эсвэл дардаг товчлуур байдаг. Тэр бол фүүл таймын удрдлага юм.  4 High горим нь энгийн өдөр тутмын жолоодлогот идэвхэжсэн байдаг бөгөөд нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хувиарлаж байдаг. Харин 4 Low горим нь оффрөүд замд зориулагдсан буюу хүндрүүлэгчийн горим юм.
  • Хэрвээ хүндрүүлсэн горим буюу 4Low-д тохируулсан бол хурд хамаагүй удааширч оронд нь хүч нь төдий чинээ ихэсдэг байна.

Фүүл таймын талаар буруу ойлголтыг засъя.

  1. 4 дугуйгаар мааждаг л бол фүүл таймтай гэх нь өрөөсгөл ойлголт. Бидний сайн мэдэх Kluger, RAV4, RX, Crown, IST, Forester зэрэг 4 дугуйгаар хөтөлдөг машинууд нь фүүл таймтай биш оол вийл драйвтай буюу бүх дугуйн хөтлөх системтэй юм шүү. Энэ систем фүүл таймаас 1 зүйл нь ондоо. Тэр нь хурдны хайрцгийн бууруулсан дамжлага буюу хүндрүүлсэн араа гэж байдаггүй.
  2. Сүүлийн үед үйлдвэрлэгч нар фүүл таймын хуваарилалтыг ондоо болгож хурд авах үед урд тэнхлэг 30%, хойд тэнхлэгт 70%, тормозлох үед урд/хойд тэнхлэгт 50/50% хүчийг хуваарилах гэх мэт компьютерын зохицуулалттай болгож хөгжүүлсээр байна.

Эх сурвалж : cardoctormn