ЯМАР Ч ТӨРЛИЙН ӨНДӨРЛӨГӨӨГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХОРИГЛОДОГ

Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ? 

Пүршээр өндөрлөх: 
Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг  үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.

Дугуйгаар өндөрлөх:
Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.

Резин өндөрлөгөө: 
Машиныг өндөр болгох боловч резинэн материалаар хийгдсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалтын байдаг тул ингэж өндөрлөх нь пүршээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй юм.