Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Цэцэгсийн хэл (Цэцгийн бэлгэдэлийн тухай)

Цэцэгсийн хэл (Цэцгийн бэлгэдэлийн тухай)

Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Хүний төрсөн өдөр, төөрөгт ч тохирсон цэцэг гэж бий. Үүний зэрэгцээ муу бүхнийг дууддаг ургамал ч байдаг байна. Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлдэг байжээ.
Цэцэгт мэндчилгээ илгээхээс өмнө уг цэцгийг өнгөөр нь ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. 
Ингээд та бүхэндээ цэцгийн бэлгэдэлиййн талаар багахан мэдээлэл хүргэе!

“FIORE”  цэцэгт мэндчилгээ 77110291
Амраг хайртдаа, анд нөхөддөө, аав ээждээ, ачлалт багшдаа барих хамгийн сайхан цэцгийг манайхаас сонгоорой.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

1. Сарнай цэцэг /tsetseg/
Сарнай цэцэг /tsetseg/ нь тоо болон өнгөнөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь нэг ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. 

2. Удвал цэцэг /tsetseg/
Хар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас болон хүүхдийг хөлсрөхөөс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй айлууд олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм.

3. Лисантус цэцэг /tsetseg/
Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Энэ цэцэг нь юунд хэрэгтэй вэ гэвэл
– Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болход туслан;
– Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг;
– Лисантус ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршиж байдаг.

4. Балжингарав
Балжингарав цэцгийг өөрөөр алтантовч гэж нэрлэх бий.
Орос улсын үндэсний бэлэгдэл болсон балжингарав нь цагаан өнгөтэй, шар голтой цэцэг байдаг.
Жил бүрийн долоодугаар сарын 8-ныг “Балжингаравын өдөр” хэмээн нэрлэдэг байна.

5. Сараана буюу Лили цэцэг
Цэвэр ариун, ихэмсэг,уужим сэтгэлтэй гэсэн,мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. 

Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг. 

Нэг цэцэг– Чи минь наддаа цорын ганц
Гурван цэцэг-Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна
Таван цэцэг-Би чамд хайртай
Долоон цэцэг-Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
Есөн цэцэг– Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
Арван цэцэг– Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.
Арваннэгэн цэцэг– Чи миний найз
Арванхоёр цэцэг-Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
Арвангурван цэцэг-Чамайг үзэн ядаж байна.
Арвандөрвөн цэцэг-Чи надад байгаа цорын ганц эрдэнэ
Арвантаван цэцэг-Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Баглаа цэцгийн өнгөний тайлбар

Цэцгийн өнгө болгон нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай.
Цагаан өнгө-Гэнэн цайлган зан
Шар өнгө-Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ягаан өнгө-Хайрыг илтгэдэг
Тод улаан өнгө-Оргилуун хайрыг
Цэнхэр өнгө-Үнэнч байдлыг
Хөх ягаан өнгө-Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Хар өнгө-Үхлийг илэрхийлдэг

Tags

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

For faster login or register use your social account.

[fbl_login_button redirect="" hide_if_logged="" size="large" type="continue_with" show_face="true"]
or

Account details will be confirmed via email.

Reset Your Password